Шууд Chart

АТГ: “Цемент шохой” ХХК-д учирсан 3,4 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ

2025-12-10 14:04:09

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчдийн ажлын хэсэг “Цемент шохой” ХХК-д холбогдох эрүүгийн 2502007000487 дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

“Цемент шохой” ХХК-ийн удирдах албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр худалдан авах иргэн, аж ахуйн нэгж байсаар байхад холбогдох хууль, журмыг илтэд зөрчиж өөрсдийн хамаарал бүхий этгээд, аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд зээлээр олгон өөртөө болон бусдад давуу байдал үзүүлсэн, хахууль авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоод байна.

Төрийн өмчит компанид учруулсан их хэмжээний хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэхийг Ажлын хэсгээс онцгой анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд  2025 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар 3,4 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлээд байна. Үүний 2,8 тэрбум төгрөгийг нь “Цемент шохой” ХХК-ийн дансанд төвлөрүүллээ.

Мөрдөгчдийн ажлын хэсгийн үйл ажиллагаатай холбогдуулан хохирол нөхөн төлөлтийн нэмэгдсэн дүнг эргэн мэдээлэх болно.


АТГ: “Цемент шохой” ХХК-д учирсан 3,4 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ  
Үзсэн: 371 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй