Шууд Chart

“Монгол ур чадвар-2025” уралдааны хоолны үйлчилгээ-тогооч мэргэжлийн II шатны шалгаруулалтын үр дүн гарчээ

2025-12-11 12:34:55

“Монгол ур чадвар 2025” уралдааны Хоолны үйлчилгээ-Тогооч мэргэжлийн II шатны шалгаруулалт  өчигдөр Улаанбаатар хотод “Техник технологийн политехник коллеж дээр зохион байгуулагдлаа. Уралдааны үеэр оролцогчид хоол үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа, бүтээлч сэтгэлгээ, цагийн менежмент зэрэг олон талын чадамжаа бодитоор харууллаа.

Ерөнхий шүүгчээр Ч.Санчир (Олон улсын шүүгч, Монгол улсын мастер тогооч, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч), шүүгч Б.Дэлгэр (Олон улсын шүүгч, Монгол улсын мастер тогооч, үйлчилгээний гавьяат ажилтан Монголын Хоол Урлахуйн Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал), Э.Ганзориг (Английн Манчестер хотын ур чадвартай тогооч) нар ажиллаж, Дэлхийн ур чадварын стандартын дагуу үнэлгээ хийлээ.

Уралдаанд Хоолны үйлчилгээ-Тогооч төрөлд мэргэжлийн болон техникийн боловсролын 18 сургалтын байгууллагын 18 оролцогч ур чадвараа сорин өрсөлдөж шилдэг 5 оролцогч тодорлоо.

  • I байр: Төрболдын Өсөх-Эрдэнэ (Үйлдвэрлэл урлалын политехник коллеж);
  • II байр: Ононбатын Амин-Эрдэнэ (ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн харьяа политехник коллеж);
  • III байр: Баярсайханы Амгаланбат (ШУТИС-ийн харъяа Хөвсгөл политехник коллеж);
  • IV байр: Гансүхийн Одонтуяа (Дунговь аймаг дахь Дундговь политехник коллеж);
  • V байр: Нямдуламын Мишээл (Шинэ иргэншил политехник коллеж);


“Монгол ур чадвар-2025” уралдааны хоолны үйлчилгээ-тогооч мэргэжлийн II шатны шалгаруулалтын үр дүн гарчээ  
Үзсэн: 337 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй