Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, О.Батнайрамдал, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай нар өнөөдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резиденс" хотхонд ажиллалаа. 2009 онд ашиглалтын шаардлага хангахгүй гэж үзэн, хуучнаар 100 айлын цагаан байруудыг буулгаж, НОСК-ийн захиалгаар дахин орон сууцжуулах төслийн хүрээнд шинээр төлөвлөн барьж байгаа юм.
Нийт 16 давхар долоон блок 800 айлын "100 резиденс" хотхоны эхний ээлжийн гурван орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгч, иргэд түлхүүр гардан авлаа. Үлдсэн айлуудыг ирэх оны эхний улиралд багтаан орон сууцанд оруулахыг зорьж байна.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг дахин төлөвлөж, шинээр барьж байна. Өнөөдөр "100 резиденс" хотхоны эхний ээлжийн ашиглалтад орсон байртай танилцаж байна. Улаанбаатар хотод 5551 иргэний амьдрах зориулалттай барилга орон сууц байна. Үүний 672 буюу 12 хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй, 376 орон сууцыг нь ашиглахыг хориглосон. Хууль, журамд зааснаар иргэд өөрсдөө санал өгөөд төсөл болгох 204 барилга ашиглалтад тэнцэхгүй учраас дахин орон сууцжуулах төсөлд хамрагдсан.
Үүнээс 65 хувийн биелэлттэй 133 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. 2016-2025 оны хооронд нийт 39 орон сууц ашиглалтад орж, 40 гэрээний шатандаа, 54 орон сууц барилга угсралт болон буулгах шатандаа ажил явж байна. Цаашид 71 байршил дээр сонгон шалгаруулалт хийж, хотын төвийн ашиглалтад тэнцэхгүй барилгуудыг шинээр төлөвлөж, орчин үеийн стандартад нийцсэн барилгуудыг сургууль, цэцэрлэгтэй нь барих шаардлагатай байна” гэдгийг хэллээ.
| Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна | ||
| Үзсэн: 305 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.