Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн 2025 оны 12 дугаар сарын 8-ний өдрөөс 12 дугаар сарын 14-ний өдрийг дуусталх 7 хоногийн дуудлага мэдээллийг тоймлон хүргэж байна. Долоон хоногийн хугацаанд нийтдээ 1575 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс хамтарсан багт 217 дуудлага шилжүүлсэн байна.
Хүүхдийн эрх, хамгаалалын 239 дуудлага, зөвлөгөө хүссэн дуудлага 79, мэдээлэл хүссэн дуудлага 707, чатбокс үйлчилгээний 15 дуудлага, мессеж үйлчилгээний 33 дуудлага бүртгэгдэж, өргөдөл гомдол, саналын 2 дуудлага хүлээн авчээ. Нийт зорилтот бус дуудлага 500 дуудлага бүртгэгдсэн байна.
Аймаг нийслэлийн хэмжээнд 217 дуудлага мэдээллийг холбон зуучилж ажилласан байна. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд 26 хүүхэд үйлчилгээ авчээ.

| Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ | ||
| Үзсэн: 281 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.