Шууд Chart

Алтай-Улиастайн хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангах батарей хуримтлуурын станц ашиглалтад орлоо

2025-12-16 12:10:36

"Том нар энержи" ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт 110/35/6 кВ-ын “Алтай” дэд станцын 110 кВ-ын ил хуваарилах байгууламжийн өргөтгөл, 110/10 кВ-ын 12.5 МВА-ын дэд станц, 10 МВт-ын хүчин чадалтай 42 МВт*ц-ийн багтаамжтай батарей хуримтлуурын станцын барилга угсралтын ажил дууссантай холбогдуулан 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр улсын комисс ажиллаж, байнгын ашиглалтад орууллаа.
 
Тус батарей хуримтлуурын станц ашиглалтад орсноор Алтай-Улиастай эрчим хүчний системийн оргил ачаалалд оролцож, хоногийн бага болон оройн оргил ачааллын зөрүүг бууруулах, Алтай-Улиастай эрчим хүчний систем нь Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системээс тусгаарлагдсан тохиолдолд системийг сэргээж хэрэглэгчдийг эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн горимыг тохируулахад оролцох зэрэг чухал ач холбогдолтой төсөл юм гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ. 
 

Алтай-Улиастайн хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангах батарей хуримтлуурын станц ашиглалтад орлоо  
Үзсэн: 232 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй