Шууд Chart

Засгийн газар 13 яамтай ажиллана

2014-10-02 13:48:21

Засгийн газар 13 яамтай ажиллана.  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө Улсын Их Хурлын даргад өргөн барьлаа. Эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах зорилгоор Засгийн газрын яамдын бүтцийг оновчтой тогтоож, чиг үүргийн давхардалгүй ажиллах үүднээс зарим яамдыг нэгтгэн өөрчлөх бүтцээ санал болгож байна.

Монгол Улсын ерөнхий сайд Алтанхуягийн хийсэн мэдэгдлээс сонслоо. Ерөнхий сайдын дэргэд эдийн засгийн бодлогоо зангидахаар болж, эдийн засгийн үндэсний хороо байгуулан ажиллуулахаар төсөлд тусгажээ. Энэ өөрчлөлтөөр Засгийн газар 13 яам, 11  тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллахаар төлөвлөж байна.

 


Засгийн газар 13 яамтай ажиллана  
Үзсэн: 1055 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй