Олон улсын жүдо бөхийн А зэрэглэлийн шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй “Европын өсвөрийн лиг” олон улсын тэмцээнд урилгаар шүүгчээр ажиллаж байна.

Тус тэмцээнд ОХУ-ын 75 мужаас шалгарсан 24 баг, мөн олон улсын 8 баг уригдан оролцож, нийт шилдэг 32 баг аваргын төлөө өрсөлдөж буй юм.
Өсвөр үеийн тамирчдын ур чадвар, шүүлтийн чанарыг өндөр түвшинд үнэлдэг энэхүү нэр хүндтэй тэмцээн 11 дахь өдрөө ОХУ-ын Сочи хотноо амжилттай үргэлжилж байна.

| Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна | ||
| Үзсэн: 154 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.