Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2025 оны эхний 11 сарын тоон мэдээллийг танилцуулсан.
Эдийн засгийн үзүүлэлтээр хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ. Гадаад худалдааны тэнцлийн хувьд энэ оны эхний 11 сард 3.5 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 477.6 сая ам.доллараар буурсан байна.
Харин экспорт 13.7 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 5.9 хувиар буурчээ. Нийт экспортын бараа бүтээгдэхүүний 92.5 хувийг уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн, 4.5 хувийг хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн бүрдүүлсэн байна.
| Бараа үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ | ||
| Үзсэн: 275 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.