Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл, дэд зөвлөлийн уулзалт болов

2025-12-18 15:07:05

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Үндэсний зөвлөлийн гишүүд Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх дэд зөвлөлийн гишүүдтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар хөгжлийн бодлого, төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцоог хангах асуудлаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцэв.

Уулзалтын эхэнд Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү үг хэлж, “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх, хүртээмжтэй, тэгш, шударга нийгэм байгуулах зарчмыг чухалчлан тусгаж ирсэн. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулах асуудлыг хөгжлийн бодлогын салшгүй, чухал хэсэг болгон авч үзэж байна” гэдгийг онцоллоо.

Тэрбээр Эдийн засаг, хөгжлийн яам нь Монгол Улсын урт, дунд болон богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийг уялдуулах чиг үүргийнхээ хүрээнд нийгмийн эмзэг бүлгүүд, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ, оролцоог бодлогын бүх үе шатанд тусгах, салбар хоорондын уялдаа холбоог хангах чиглэлд онцгой анхаарч ажиллаж байгааг тэмдэглэв.

Уулзалтын үеэр талууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах бодлогын хэрэгжилтийг сайжруулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодлогын уялдааг нэмэгдүүлэх талаар санал солилцож, цаашид хамтран ажиллахаар санал нэгдлээ гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ. 


Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл, дэд зөвлөлийн уулзалт болов   
Үзсэн: 177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй