Шууд Chart

ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ

2025-12-21 12:27:10

Олон улсын жүдо бөхийн холбоо (ОУЖБХ) 2025 оны шилдгүүдийг тодруулах албан ёсны санал хураалтаа эхлүүллээ. Энэ хүрээнд оны шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, дасгалжуулагч, оны шилдэг цэвэр ялалт зэрэг нэр хүндтэй төрлүүдэд нэр дэвшигчдийг танилцуулж, дэлхийн жүдо сонирхогчдын саналаар шилдгийг тодруулах юм.

“Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд ОУХМ О.Уранбаярын “Улаанбаатар их дуулга” тэмцээнд Япон улсын тамирчин Юүдай Танакаг цэвэр ялсан ялалт нь нэр дэвшсэн ба энэ төрөлд нийт 18 шилдэг цэвэр ялалтын хамтаар өрсөлдөж байна.

Санал хураалт нээгдсэн бөгөөд 2026 оны 01 сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Ялагчийг 2026 оны Парисын Их дуулга тэмцээний үеэр албан ёсоор зарлах юм байна.


ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ  
Үзсэн: 143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй