Шууд Chart

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 37 бүртгэгджээ

2025-12-22 10:04:52

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 37, аврах ажиллагааны 3 дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 2 иргэний амь нас, 2,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Сурагчдын улирлын амралт үргэлжилж байгаатай холбогдуулан бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг нийт асран хамгаалагч, эцэг эхчүүдэд онцгойлон анхааруулж байна. Гацуур мод нь ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдсэн байдаг тул 30-60 секундэд бүхэлдээ шатах аюултай байдаг.

Иймээс галд тэсвэртэй (fire-resistant) гэж тэмдэглэсэн модыг сонгох,Утаа гарсан, гэмтсэн гэрлийг ашиглахгүй байх, лаа, халаагч төхөөрөмж, ил галаас зайтай байрлуулахыг зөвлөж байна.


Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 37 бүртгэгджээ  
Үзсэн: 180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй