Шууд Chart

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ

2025-12-22 11:06:36

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ.

Явган хүний замыг барзгар гадаргуутай байгалийн чулуун хавтангаар шинэчилж буй онцлогтой. 2026 онд үргэлжлүүлэн 80 мянган ам.метр явган хүний замыг шинэчилнэ.

Барилгын ажлыг ирэх оны хавар эхлүүлнэ. Харин явган хүний замын хуучин хавтанг гэр хорооллын гудамж, талбайг тохижуулахад ашиглаж байна.

Жишээлбэл, Сонгинохайрхан дүүргийн 8, 15, 18, 20, 25, 27, 43 дугаар хорооны нарийн гудамжны 1500 ам.метр талбайг хуучин хавтангаар тохижууллаа.

Явган хүний замаас гадна ирэх онд 78.5 км урт дугуйн зам барихаар нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна.

2026-2028 онд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт 253 км урт дугуйн зам барихаар төлөвлөлөө.


Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ  
Үзсэн: 152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй