Шууд Chart

Нийслэлийн шатар сонирхогчдын 2025 оны аваргууд тодорлоо

2025-12-22 13:38:08

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Нийслэлийн Шатрын холбоотой хамтран “Шатар сонирхогчдын 2025 оны Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг энэ сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Тэмцээнд есөн дүүргээс шалгарсан 81 шатарчин, нийслэлээс 14 төрийн албан хаагч, нийт 95 шатарчид өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Нийслэлийн аваргаас шалгарсан 18 шатарчин ирэх сарын 10,11-ний өдрүүдэд Нийслэл хотод зохион байгуулагдах УИХ-ын даргын ивээл дор болох “Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн”–д оролцох оролцох юм. Ерөнхий шүүгчээр М.Гүнбаяр ажиллаж, шагналыг Нийслэлийн Шатрын холбооны ТУЗ-ын  дарга Ц.Батсайхан гардуулав.

Эрэгтэй төрөлд

Тэргүүн байр – Б.ГАНТУЛГА (Баянзүрх)

Дэд байр – И.ОТГОНБАТ (Баянгол)

Гутгаар байр – Б.БАТ-ЭРДЭНЭ (Сүхбаатар)

Эмэгтэй төрөлд

Тэргүүн байр – Г.МАРАЛГУА (Баянзүрх)

Дэд байр- Б.ЭНХДЭЛГЭР(Баянзүрх)

Гутгаар байр – Т.НЯМЛХАГВА (Сонгинохайрхан )

Шагналт байранд

4 дүгээр байр: Д.Батжаргал (Хан-Уул)

4 дүгээр байр:Т.Ариунзаяа (Хан-Уул)

5 дугаар байр: С.Мөнх-эрдэнэ (Нийслэл),

5 дугаар байр: Б.Номин (Нийслэл )

Тусгай байранд

6 дугаар байр: Г.Үүрийнтуяа (Баянгол), Ш.Энхбат (Баянзүрх )

7 дугаар баяр: Ц.Давааням (Чингэлтэй)

8 дугаар байр: А.Ганбаяр (Багануур)

9 дүгээр байр: Д.Машбаяр (Чингэлтэй)

10 дугаар байр: А.Зоригтбаатар (Чингэлтэй)

11 дүгээр байр: С.Еркехулан (Налайх )

12 дугаар байр: Л.Идэрзана(Сүхбаатар)

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА


Нийслэлийн шатар сонирхогчдын 2025 оны аваргууд тодорлоо  
Үзсэн: 182 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй