Дархан -Уул аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Боловсрол-2032 хөтөлбөрийн хүрээнд багш нарын амьдрах нөхцөлийг сайжруулах, орон сууцжуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Багш гэр бүлд орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх журмыг аймгийн Засаг даргын санаачилгаар батлан хэрэгжүүлж байна.
Боловсролын салбарт ажиллаж байгаа багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах боломжийг олгох, багшийн хөгжлийг дэмжих уг хөтөлбөрт 80 гаруй багш хүсэлтээ ирүүлжээ. Шаардлага хангасан 15 багш гэр бүлд орон сууцны урьдчилгаа төлбөр болох 20 сая төгрөгийн батламж гардуулсан байна.
| 15 багш гэр бүлд орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлжээ | ||
| Үзсэн: 156 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.