Шууд Chart

“Алтан цом” -ын тавдугаар тойргийн барилдаан ирэх нэгдүгээр сард болно

2025-12-23 10:46:41

Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом” -ын тавдугаар тойргийн барилдаан 2026 оны нэгдүгээр сарын 17-18-ны өдрүүдэд  Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. МҮБХ-ны “Алтан цом” багийн барилдаанд баг тус бүр найман гишүүнтэй оролцож байгаа бөгөөд барилдаанд 5 бөх гарч барилдаж байгаа.

Алтан цомын барилдаанд Хамаг Монгол, Од групп,АПУ скайтел,Эв монгол, Хубилай, Хатант интернэшнл, MCS-  Энержи, Хүлэгү багууд өрсөлдөж байна. Дөрөвдүгээр тойргийн  барилдааны байдлаар  АПУ Скайтел баг 64 оноогоор түрүүлж байна. Харин Од группын баг 58 оноогоор хоёрдугаар байрт, Хатан интернэшнл баг гуравдугаар байрт бичигдэж байна.


“Алтан цом” -ын тавдугаар тойргийн барилдаан ирэх нэгдүгээр сард болно  
Үзсэн: 153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй