Шууд Chart

Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцэв

2025-12-23 15:26:33

Ойн газрын захиалгаар ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ой судлалын салбарын хийж гүйцэтгэсэн "Хуш модны самрын идээ, ясны гарцын судалгааны сүүлийн 4 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг ойн дагалт баялаг түүж бэлтгэх, хамгаалах ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлж буй 20 ААН-ийн төлөөллүүдийн хамтаар хэлэлцэв.
 
Хээрийн судалгааг ажлын даалгаврын дагуу судалгааны дээж талбай байгуулан 9 аймгийн 12 сумын нутгийн хушин ой бүхий ойн санд судалгаа хийхэд хуш модны самрын идээ 33.08 хувь, яс хальс 66.62 хувь нийт 2022-2025 онуудын дундаж үзүүлэлтээр самрын идээ 33.6 хувь, яс хальс 66.3% байна гэсэн үр дүнг танилцуулж цаашид авах арга хэмжээний талаар санал солилцов.
 
Цаашид судалгааны үр дүнг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлж холбогдох шийдвэрийг гаргуулахаар ажиллаж байна гэж Ойн газраас мэдээллээ. 

Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцэв  
Үзсэн: 157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй