Шууд Chart

Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургууль хэрэглээний цахилгаанаа 100 хувь өөрсдөө үйлдвэрлэдэг боллоо

2025-12-25 15:10:46

Нийслэлийн Ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийн дээвэр дээр 72 ширхэг нарны хавтан суурилуулах ажил бүрэн дууслаа.

Нарны хавтан суурилуулснаар цахилгааны хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр орлуулсан нийслэлийн анхны жишиг ногоон сургууль болж байна.

Тус сургууль нь сар бүр цахилгааны зардалд 2-3 сая төгрөгийг зарцуулдаг.

Энэ төлбөр дүүргийн төсвөөс хуваарилагддаг бөгөөд сэргээгдэх эрчим хүчний системд шилжсэнээр сар бүр 2-3 сая төгрөг хэмнэж буй.

Ингэснээр төвийн эрчим хүчнээс хамааралгүй болж байгааг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул онцоллоо.

Цаашилбал тус сургууль илүү үйлдвэрлэсэн цахилгаанаа төвийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлэх боломжтой болжээ. 


Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургууль хэрэглээний цахилгаанаа 100 хувь өөрсдөө үйлдвэрлэдэг боллоо  
Үзсэн: 163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй