Шууд Chart

“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийлээ

2025-12-25 16:21:10

Өвлийн улиралд иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Store Pay Winter Land төслийн нээлт өнөөдөр боллоо.

Төслийн хүрээнд Улаанбаатар хотод задгай талбайн хамгийн том мөсөн гулгалтын талбайг байгуулж, хүүхэд багачуудад зориулсан цасан уул, чарганы бүс, иргэд амрах тохилог орчин, халуун ундаа, үйлчилгээний цэгүүд, бүрэн гэрэлтүүлэгтэй чөлөөт цагийн талбайг цогцоор нь шийдсэн юм.

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Лхагвадулам “Төв цэнгэлдэх хүрээлэн бол зөвхөн том арга хэмжээ зохион байгуулдаг талбай бус, иргэдийн өдөр тутмын амьдралд ойр, улирал харгалзахгүй ашиглагдах орон зай байх ёстой. Тиймээс хамт олны санаачилгаар, хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” төслийг хэрэгжүүлж, өвлийн улиралд дотор болон гадна талбайг иргэд нээлттэй, идэвхтэй ашиглах боломжийг бүрдүүллээ. Сурагчид амарч гар утас, дэлгэцийн хэрэглээ нэмэгдэж буй энэ цаг үед хүүхэд, залуусыг хөдөлгөөн хийж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд энэ бүтээн байгуулалт эерэг нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Нийслэлийн иргэн бүрийг Төв цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна” гэлээ.

“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” төсөл нь:

  • Хүүхэд, залуусын эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих;
  • Дэлгэцийн хэт хамаарлыг бууруулах эерэг орчин бүрдүүлэх;
  • Хотын төвд гэр бүлээрээ амрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэх;
  • Төв цэнгэлдэх хүрээлэнг улирлын турш ашиглагдах олон нийтийн орон зай болгон хөгжүүлэх бодлогын чухал хэсэг болж байгаа юм.

 “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” арга хэмжээ 2026 оны гуравдугаар сарын 10 хүртэл үргэлжилнэ.  


“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийлээ  
Үзсэн: 187 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй