Онцгой байдлын газрын даргын баталсан “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах, үзвэр үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын барилга байгууламж, мөн пиротехникийн хэрэгсэл худалдаалж буй худалдааны төв, барааны захуудад болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээ авч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Шинэ жилийн баярын арга хэмжээ олноор зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан иргэд салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй газраас худалдан авч хэрэглэх, мэргэжлийн бус хүнээр суурилуулснаас үүдэн бэртэж гэмтэх, гал түймэр гарах эрсдэл нэмэгдэж байгааг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
| Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор хяналт шалгалтыг зохион байгуулж байна | ||
| Үзсэн: 138 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.