Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй Говь-Алтай аймгийн Алтай сумыг БНХАУ-ын Хами аймгийн цахилгаан эрчим хүчний шугам сүлжээтэй 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 36 минутад “АУЭХС” ТӨХК-ийн инженер техникийн ажилчид амжилттай холбож тус сум цахилгаан эрчим хүчний байнгын тасралтгүй, найдвартай эх үүсвэртэй боллоо.
Ингэснээр тус бүс нутгийн ард иргэдийн амьдралын чанар, тав тухтай орчин сайжрах, өрхийн орлого нэмэгдэх, ажилгүйдэл буурах, жижиг дунд үйлдвэрлэл хөгжих, аж ахуйн нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагааг дэмжих зэргээр улс оронд нийгэм, эдийн засгийн тодорхой үр өгөөжийг авчирна.
Мөн тус сум найдвартай, тогтвортой цахилгаан эрчим хүчтэй болсноор Монгол Улс өргөн уудам газар нутгаа бүрэн хамарсан цахилгаан эрчим хүчний сүлжээтэй болж байна гэж Монгол Улсын Эрчим Хүчний Яамнаас мэдээллээ.

| Говь-Алтай аймгийн Алтай сум цахилгаан эрчим хүчээр хангагдлаа | ||
| Үзсэн: 144 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.