Шууд Chart

Завхан аймгийн говийн болон хойд сумдад цас их, өвөлжилт хүндэрч эхэлжээ

2025-12-26 14:18:24

ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжаваар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж байна.

Аймгийн онцгой комиссын хурлын мэдээллээр Завхан аймгийн дүнгээр нийт бэлтгэх өвс тэжээлийн 82.6 хувийг бэлтгэсэн. Нийт мал сүргийн 23 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулж зудын эрсдэлээс сэргийлэх ажлыг зохион байгуулсан байна. 2025 онд мал, махны үнэ харьцангуй өндөр байсан нь малчид малаа эдийн засгийн эргэлтэд оруулах хөшүүрэг болсон.

Өнөөдрийн байдлаар Эрдэнэхайрхан, Тэс, Баянтэс, Ургамал, Завханмандал, Дөрвөлжин суманд өвөлжилт хүндэрч эхэлсэн.

Отроор Баянхонгор, Архангай, Хөвсгөл, Хэнтий зэрэг 5 аймгийн 15 сумын нутагт Завхан аймгийн 4 сумын 64 өрхийн 25.2 мянган толгой мал отроор өвөлжиж байгааг танилцуулав.

Хүрэн талын 500 га услалтын системийг 2025 оны 10 дугаар сард улсын комисс хүлээж авсан. Эрдэнэхайрхан, Яруу сумдад усалгааны систем олгосон нь цаашид Завхан аймаг усалгаатай газар тариалан эрхэлж өвс тэжээлийн нөөцөө дотооддоо бэлтгэх боломж бүрдсэн гэж үзэж байна. Мөн Тэс тэжээлийн үйлдвэр багсармал болон бүрэн найрлагат уурагт тэжээлийг орон нутагтаа нийлүүлж, импортын тэжээлийг орлох, тэжээлийн үнийг бууруулах дотоод нөөц боломжоо ашиглаж байгаль цаг уурын эрсдэлийг бууруулах, отор нүүдлийн тоог бууруулахаар төлөвлөн ажиллаж буйг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр мэдээллэв.

ХХААХҮЯ-ны харьяа газрууд салбарын болон цаг үеийн тулгамдсан асуудлуудад анхаарч ажиллахыг хүсэв гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.  


Завхан аймгийн говийн болон хойд сумдад цас их, өвөлжилт хүндэрч эхэлжээ  
Үзсэн: 193 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй