Шууд Chart

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ

2025-12-29 14:19:36

2025 оны арванхоёрдугаар сарын 29-нөөс
2026 оны нэгдүгээр сарын 06-ныг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026 оны нэгдүгээр сарын 06-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно.

Хур тунадас: 3-нд Хэнтийн уулархаг нутгаар, 4-нд Халх голын хөндийгөөр ялимгүй цас, 6-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 3,4-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Нэгдүгээр сарын 01-нээс ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.


Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 6-ны өдөр ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр.

Агаарын температур: 30, 31-нд Яармаг-Сонгины орчмоор 28-33 хэм, бусад хэсгээр 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн, 1-р сарын 1-нээс хүйтний эрч бага зэрэг суларч Яармаг-Сонгины орчмоор 24-29 хэм, бусад хэсгээр 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.


Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ  
Үзсэн: 281 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй