Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна.
2026 оны 01-р сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар цэлмэг, зөөлөн салхитай. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Ерөө голын хөндийгөөр 23-28 хэм, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэмийн дулаанаас 3 хэмийн хүйтэн, Их Нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. 11-13 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. 14-16 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. 12-14 хэм хүйтэн байна.
2026 оны нэгдүгээр сарын 3-7-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Нэгдүгээр сарын 3-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, 5-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 3,4-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
| ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн | ||
| Үзсэн: 192 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.