Шууд Chart

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна

2026-01-02 10:26:13

ОБЕГ-аас гаргасан хоногийн нөхцөл байдлын мэдээг танилцуулъя. 

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07:11 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход "Kia Bongo-3" загварын бага оврын ачааны автомашин шатаж байсныг унтраасан.

Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 21:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан.

Налайх дүүргийн 1 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 01:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан. Тухайн гал түймэрт иргэн Б /62 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн.

Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 02:01 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн яндангийн хэсэг шатаж байсныг унтраасан.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 06:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Г-гийн 4х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна   
Үзсэн: 168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй