Шууд Chart

“Гүйцэж түрүүлэх үйлдэл”-ийг хориглосон нөхцөлд хийсний улмаас зам тээврийн 4 осол гарчээ

2026-01-02 10:41:45

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн 7 хоногийн хугацаанд орон нутгийн замд “Гүйцэж түрүүлэх үйлдэл”-ийг хориглосон нөхцөлд хийсний улмаас зам тээврийн 4 осол бүртгэгдсэн.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэж заасан байдаг.

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 


“Гүйцэж түрүүлэх үйлдэл”-ийг хориглосон нөхцөлд хийсний улмаас зам тээврийн 4 осол гарчээ   
Үзсэн: 176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй