Шууд Chart

Нийт нутгийн 74 хувьд цастай байна

2026-01-02 17:48:41

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 74 хувьд цастай байгаагаас цасны зузаан хамгийн ихдээ Увсын Ховд, Завханы Цэцэн-Уул, Хөвсгөлийн Цэцэрлэг сумдын нутгаар 30-40 см байна.

Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх 10 хоногтой харьцуулахад 5 хувиар багассан байна.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Сэлэнгийн Хушаат, Орхонтуул, Өвөрхангайн Төгрөг, Гучин-Ус, Баянголд (2 аймаг 5 сум) цагаан зудтай, Увсын Өндөрхангай, Завханы Цэцэн-Уул, Түдэвтэй, Тэс, Хөвсгөлийн Цэцэрлэг, Алаг-Эрдэнэ, Баянхонгорын Жаргалант, Булганы Баяннуур, Хангал, Рашаант, Гурванбулаг, Өвөрхангайн Сант, Есөнзүйл, Баян-Өндөр, Сэлэнгийн Баруунбүрэн, Түшиг, Төвийн Цээл, Угтаалцайдам, Дархан-Уулын Орхон, Хонгор, Шарынгол, Дорнодын Дашбалбар, Чойбалсан, Гурванзагал, Сэргэлэн, Цагаан-Овоо, Чулуунхороотод (10 аймаг 27 сум) цагаанаар зудархуу байна.


Нийт нутгийн 74 хувьд цастай байна  
Үзсэн: 142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй