Шууд Chart

Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1051 дуудлага мэдээлэл иржээ

2026-01-05 10:53:32

 

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2026 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийг дуусталх 7 хоногийн  хугацаанд нийт 1051 дуудлага мэдээлэл иржээ.

Хүүхдийн эрх, хамгаалалын 184 дуудлага, зөвлөгөө хүссэн дуудлага 60, мэдээлэл хүссэн дуудлага 506, чатбокс үйлчилгээний дуудлага 14, мессеж үйлчилгээний дуудлага 34, зорилтот бус дуудлага 253 бүртгэгдсэн байна.

Хамтарсан багт шилжүүлсэн дуудлага 167 байгаагаас аймгийн хэмжээнд 51 дуудлага, нийслэлийн хэмжээнд 116 дуудлага мэдээллийг холбон зуучилсан байна.

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд 24 хүүхэд үйлчилгээ авсан байна.


Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1051 дуудлага мэдээлэл иржээ   
Үзсэн: 509 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй