Шууд Chart

Өнөөдрийн байдлаар нийт 15513 тонн Аи-92 автобензин, 19312 тонн дизель түлш орж иржээ

2026-01-05 12:38:36

2026 оны нэгдүгээр сарын 05-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 853 вагон байна. 

  • АИ-92 автобензин - 215 вагон буюу 12900 тонн,
  • АИ-95 автобензин - 4 вагон буюу 240 тонн,
  • Дизель түлш - 532 вагон буюу 31920 тонн,
  • ТС-1 онгоцны түлш - 33 вагон буюу 1980 тонн болон бусад бүтээгдэхүүн 69 вагон тус тус байна. Мөн буух өртөөдөөр авч үзвэл,

Толгойт өртөө

  •  АИ-92 автобензин - 97 вагон
  •  АИ-95 автобензин -1 вагон
  •  Дизель түлш- 203 вагон
  •  ТС-1 - 33 вагон

Рашаант өртөө,

  •  АИ-92 автобензин - 5 вагон
  •  Дизель түлш - 18 вагон

Улаанбаатар өртөө,

  •  АИ-92 автобензин - 37 вагон
  • Дизель түлш - 35 вагон

Дархан өртөө,

  •  АИ-92 автобензин - 6 вагон
  • АИ-95 автобензин- 3 вагон
  •  Дизель түлш - 6 вагон

Сүхбаатар өртөөнд 15 вагон, Сайншанд өртөөнд 38 вагон дизель түлш тус тус байгаа бол буух өртөөдийг чиглэн замд 70 вагон Аи-92 автобензин, 232 вагон дизель түлш явж байна.

2026 оны 01 дүгээр сарын 01-нээс 05-ны өдрүүдэд нийт 15513 тонн Аи-92 автобензин, 19312 тонн дизель түлш тус тус орж ирээд байна. Тодруулбал, Сүхбаатар боомтоор 181 вагон буюу 11013 тонн Аи-92 автобензин, 312 вагон буюу 19312 тонн дизель түлш, Замын-Үүд боомтоор 75 вагон буюу 4500 тонн Аи-92 автобензин тус тус орж иржээ.

 


Өнөөдрийн байдлаар нийт 15513 тонн Аи-92 автобензин, 19312 тонн дизель түлш орж иржээ  
Үзсэн: 473 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй