Шууд Chart

Хүүхдийн урлан бүтээх төвийн нэмэлт элсэлтийн бүртгэл эхэллээ

2026-01-06 09:40:02

 

Хүүхдийн урлан бүтээх төвийн 2026 оны нэмэлт элсэлтийн бүртгэл энэ сарын 5-нд эхэллээ. Бүртгэл энэ сарын 16-ныг дуустал өдөр бүр  09:00-17:00 цагт төвийн байранд явагдана.

Энэ хичээлийн жилийн хувьд ХУБТ нь 2-12 дугаар ангийн сурагчдад зориулан

  • Уран зураг /анхан шат/
  • Монгол уран бичлэг
  • Монгол зураг
  • Эко гар урлал
  • Дизайн урлал зэрэг 20 төрлийн сургалтыг үнэ төлбөргүйгээр зохион байгуулж байгаа юм. 

Эдгээр сургалтад нэмэлтээр элсэх хүсэлтэй хүүхдүүд төрсний гэрчилгээтэй очиж бүртгүүлнэ.  Сургалтын цагийн тухайд өглөөний ээлж 09:00-11:00, өдрийн ээлж 14:00-16:00 цагт ордог байна.


Хүүхдийн урлан бүтээх төвийн нэмэлт элсэлтийн бүртгэл эхэллээ  
Үзсэн: 341 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй