Шууд Chart

Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна

2026-01-06 10:31:05

Энэ сарын 6, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Нэгдүгээр сарын 7-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 10-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас, 08-нд нутгийн зарим газраар, 09-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи нэгдүгээр сарын 7-нд Алтайн уулархаг нутгаар, 08-нд нутгийн зарим газраар, 09, 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

Харин энэ баасан гараг буюу нэгдүгээр сарын 9-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарах төлөвтэй байна.

Эх сурвалж: ОБЕГ


Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна  
Үзсэн: 394 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй