Жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан "Талх чихэр" ХК-иас “Атар” хэвийн боовны баярт зориулж аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 10-ны өдөр зохион байгууллагдана. 2006 оноос эхэлсэн энэхүү барилдаан 22 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдах гэж байна. Уг барилдаанаар Монгол бөхийн өргөөний шинэ оны барилдаан эхэлнэ.
Мөн Дархан-Уул аймгийн ЗДТГ, тус аймгийн Үндэсний бөхийн холбооноос энэ сарын 11-ний ням гарагт товлосон Дархан хотын 65 жилийн ойд зориулсан барилдааныг хойшлуулах хүсэлт гаргасаны дагуу тус барилдааныг нэгдүгээр сарын сарын 23-ны баасан гарагт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Харин сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдааныг ирэх ням гарагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
| “Атар“ хэвийн боовны баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 10-нд болно | ||
| Үзсэн: 464 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.