Шууд Chart

Хоккейчдын "U-8" насны ангиллын цомын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагджээ

2026-01-06 15:44:04

Монголын Хоккейн холбооноос 2025-2026 оны өсвөрийн хоккейчдын "U-8" насны ангиллын цомын аварга шалгаруулах тэмцээнийг дүүргийн Биеийн тамир, спортын хорооны мөсөн талбайд 2026 оны энэ сарын 4-ний өдөр зохион байгууллаа.

Тус тэмцээнд нийт 5 багийн өсвөрийн бяцхан хоккейчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх ОУХМ Ж. Баярсайхан дасгалжуулагчтай өсвөрийн шигшээ "МСТ" баг Тэргүүн байр эзэлж, цомын эзнээр шалгарчээ.

Хоёрдугаар байранд Хан-уул дүүргийн ОУХМ, МУГДасгалжуулагч,А. Мэргэн дасгалжуулагчтай Мэргэн Хоккейн Академийн "Ангаахай" баг, гуравдугаар  байрыг Сүхбаатар дүүргийн Орос 3-р сургуулийн баг шалгарсан байна.

Харин дөрөвдүгээр  байрыг Багануур дүүргийн Спортын мастер Ц. Одсайхан дасгалжуулагчтай "Billy Goat" баг, тавдугаар байранд  Дархан-Уул аймгийн Х. Ганбаатар дасгалжуулагчтай "Дайчин унаганууд" багууд тус тус шалгарчээ.


Хоккейчдын "U-8" насны ангиллын цомын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагджээ  
Үзсэн: 439 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй