Шууд Chart

Дорнод аймгийн 17 дугаар цэцэрлэгийн хэрэгжүүлж сайн туршлагатай танилцав

2026-01-07 10:54:11

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллах үеэрээ тус аймгийн 17 дугаар цэцэрлэгийн хэрэгжүүлж буй сайн туршлагатай танилцав. Цэцэрлэгт хэрэгжиж буй “Илтгэгч хүүхэд” хөтөлбөр нь хүүхдийн хэл ярианы хөгжил, өөрийгөө илэрхийлэх чадвар, итгэлтэй харилцааг бодитоор дэмжиж, богино хугацаанд үр дүнгээ өгч буй нь онцгой байлаа.

Мөн цэцэрлэгийн зөвлөл, эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл хамтран тухайн жилийн нийт төсвийг хэлэлцэж, захиран зарцуулах шийдвэрийг хамтад нь гаргадаг тогтолцоо нь ил тод, оролцоотой байгууллагын засаглалын сайн жишээ болж байгааг дэд сайд онцлов. Тэр бээр “Энэхүү туршлага нь хүүхэд төвтэй бодлого, эцэг эхийн бодит оролцоо, мэргэжлийн багшийн арга зүй гурвын уялдаа ямар чухал болохыг харуулсан сайн үлгэрлэл” гэдгийг тэмдэглэлээ.

Түүнчлэн Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймгийн Ерөнхий боловсролын Хан-Уул сургуулийн өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцав. Тус сургуулийн бага ангийн барилгын ашиглалтын хугацаа хэтэрч, хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангах боломжгүй болсон нь бодит эрсдэл үүсгээд байгааг онцлон дурдлаа.

Иймд 2026 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих төсөлд Хан-Уул сургуулийн барилгыг шинээр барих нь нэн шаардлагатай болохыг дэд сайд онцолж, холбогдох шийдэл, төлөвлөлтийг яаралтай боловсруулах чиглэлийг өглөө.


Дорнод аймгийн 17 дугаар цэцэрлэгийн хэрэгжүүлж сайн туршлагатай танилцав  
Үзсэн: 394 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй