Шууд Chart

Сонголт таны гарт...

2026-01-07 11:09:55

Гялгар уут байгальд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ.

Нар, салхины нөлөөгөөр гялгар уут жижиг хэсгүүдэд хуваагдаж, шүлтлэг орчин үүсгэн хөрсийг үхжүүлэн, хөрсний усыг хордуулж байдаг.

Хүнсэнд хэрэглэдэг нийлэг уутнаас хүнд металлын болон нянгийн сорьц авахад бичил биетийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс 5 дахин их гарсан тохиолдол ч бүртгэгджээ.

Тэрчлэн гялгар уут 500-гаас дээш жил хөрс, усыг хордуулсаар байдаг төдийгүй шатаавал автомашины дугуйнаас ч илүү их хор агаарт цацаж, урт хугацаанд хадгалагдах аюултай.

Дэлхий дээр өдөрт хаягдаж буй хог хаягдлын 30 хувийг гялгар уут эзэлдэг. Уг нь байгалиа хамгаалах уламжлалт арга ухаанаар арвин баялагтай монголчууд эрт дээр үеэс гол усаа хамгаалахад онцгойлон анхаардаг байсан. Хөвсгөл нуураар гэхэд өвөл зам товчлохыг хүссэн жинчдэд мал, амьтны ялгадас, хаягдлаа хийх уут зориуд гаргаж өгдөг байжээ. Ингээд бодоход, XXI зууны монголчуудын бидний байгаль хамгаалах уламжлалт арга ухаан хэдийнэ мартагдаж, бүр доройтон устсаар байна. Нэг баталгаа нь, дотоодын аялагч жуулчлагчдын бодит төрх, хандах хандлагыг хаана ч харж болно. Зөвхөн аялагчид ч биш, нутгийн иргэдийн хандлага ч бас энд хамаатай.

Тэгэхээр даавуун тор хэрэглэх, эсвэл хэдэн арав, хэдэн зуун гялгар уут байгальд хаях уу гэдэг зөвхөн таны сонголтоос хамаарч байна.

Байгальд задардаг гялгар уут гээд боломжит хувилбарууд харьцангуй нээлттэй цаг үед бид амьдарч байна. Хэдийгээр гялгар уутны хэрэглээнээс шууд татгалзах боломжгүй ч та байгаль орчин, эрүүл мэндийнхээ төлөө өөрчлөлтийг багаар ч болов эхлүүлээрэй. 

Нийтэлсэн: COP17

Сонголт таны гарт...  
Үзсэн: 360 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй