Өвлийн улирал эхэлснээс хойш Дархан хотын хэмжээнд нийт 20 удаагийн давтамжтай цас орж, зам талбайн халтиргаа, гулгаа эрс нэмэгдсэн нөхцөл байдал үүсээд байна.
Үүнтэй холбоотойгоор иргэдээс замын цэвэрлэгээтэй холбоотой шүүмжлэл, санал гомдол олноор ирж буй тул Дархан сумын Онцгой комисс өчигдөр шуурхай хуралдаж, асуудлыг хэлэлцэн яаралтай арга хэмжээ авч эхэллээ.

Дархан хотын нутаг дэвсгэрт үүсээд буй халтиргаа, гулгаатай холбоотой асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор, ажлыг 8 блок системээр хуваан, тодорхой хариуцлага, төлөвлөгөөтэйгээр зохион байгуулж байна.
Замын цагдаагийн тасгийн мэдээллээр Дархан сумын нутаг дэвсгэрт нийт 158 явган хүний гарц бүртгэгдсэн бөгөөд эдгээр байршлуудад халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг нэн тэргүүнд хэрэгжүүлж байна.
Дархан сумын ЗДТГ-аас иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангах, зам талбайн цэвэрлэгээ, халтиргаа гулгааг бууруулах ажлыг эрчимжүүлэн, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулан ажиллаж байна.
| Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна | ||
| Үзсэн: 409 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.