Малчид иргэдийн анхааралд: Нэгдүгээр сарын 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2026 оны 01-р сарын 07-ны 20 цагаас 08-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр 29-34 хэм, Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Сэлэнгэ, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 23-28 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр 8-13 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 18-23 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 10-15 хэмийн хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэмийн дулаанаас 4 хэмийн хүйтэн, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 хэм, бусад хэсгээр 18-20 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.
2026 оны 01-р сарын 09-нөөс 2026 оны 01-р сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Нэгдүгээр сарын 9-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас, 10-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12нд төвийн аймгуудын зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи 09, 10, 12нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар, 11-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 9-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 24-29 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна. Нэгдүгээр сарын 11-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
| ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн | ||
| Үзсэн: 454 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.