Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгийн үнийн дүнтэй архины хуурамч акцийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна.
Энэ нь улсын төсөвт орох 17.9 тэрбум төгрөгийн татвар юм.
Гаальд 20000 кг, 12 нэр төрлийн, 4500ш баглаа боодолтой бараа мэдүүлснээс ганцхан хайрцагт хийсэн дээрх хуурамч акцийг илрүүлсэн байна.

ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх газрын статистик мэдээгээр зөвхөн Замын-Үүдийн гаалийн газрын Гаалийн улсын байцаагч нар 2025 онд гаалийн хууль тогтоомж зөрчсөн нийт 1630 хэрэг зөрчил илрүүлж, гэмт хэргийн шинжтэй 40 хэргийг прокурорын байгууллага харьялал тогтоож хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.
Холбогдох хэрэг зөрчилд 2.3 тэрбум төгрөгийн торгууль ногдуулж, 3.3 тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлж улсын төсөвт нийт 5.6 тэрум төгрөг төвлөрүүлсэн байна.

| Замын-Үүдийн гаалийнхан хуурамч архины акц илрүүлжээ | ||
| Үзсэн: 543 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.