Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах нийтийн албан тушаалтан нь Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ээ жил бүр шинэчлэн гаргах үүрэгтэй.
Нийтийн албан тушаалтны 2025 оны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргах хугацаа 2026 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болох бөгөөд мэдүүлэг гаргах эрх 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр тус газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд нээгдэж, мэдүүлгээ гарган бүртгүүлэх ажил улсын хэмжээнд эхэллээ.
Мэдүүлгийн бүрдүүлэлтийн цахим систем https://meduuleg.iaac.mn/-ийн шинэчлэл, өөрчлөлтийн агуулга, ашиглах горимын талаарх сургалтыг мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулан 2026 оны 1 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд тус газраас улсын хэмжээнд цахим хэлбэрээр зохион байгуулав гэж АТГ-аас мэдээллээ.
| 2025 оны ХАСХОМ-ийг шинэчлэгдсэн цахим системээр гаргуулж эхэллээ | ||
| Үзсэн: 372 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.