“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ нь 2025 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнг нэгтгэн дүгнэх, цаашдын үйл ажиллагааны бодлого, зохион байгуулалтыг уялдуулах зорилгоор өнөөдөр санал солилцох уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар өнгөрсөн онд хэрэгжүүлсэн төслүүдийн ахиц, үр дүн болон хэрэгжилтийн явцад тулгарсан асуудлуудыг тоймлон, төслийн төлөвлөлтөөс эхлээд хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээний шатанд анхаарах гол чиглэлүүдийг тодорхойлов. Энэ үеэр Төсөл дэмжих менежментийн албаны дарга Б.Мөнхбаатар “2025 онд хэрэгжүүлсэн төслүүд нь зөвхөн бүтээн байгуулалтын үр дүн гаргаад зогсохгүй байгууллагын төслийн удирдлагын чадавх, ажлын туршлагыг бодитоор нэмэгдүүлсэн жил байлаа. Энэхүү суурь дээр 2026 оны ажлуудыг илүү чанартай, үр ашигтайгаар төлөвлөх нөхцөл бүрдэж байна” хэмээв.
Тус уулзалт нь 2026 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөлтийг бодит нөхцөл, хуримтлагдсан туршлагад тулгуурлан боловсруулах, байгууллагын дотоод уялдаа холбоог бэхжүүлэх, төслийн удирдлагын чадавхыг дараагийн шатанд хүргэхэд чухал ач холбогдолтой юм.
| Төслүүдийн 2025 оны хэрэгжилтийг дүгнэх, санал солилцох уулзалт зохион байгууллаа | ||
| Үзсэн: 340 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.