Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, Засаг даргын орлогч М.Баярт, Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баасанхүү болон албаны бусад төлөөлөл өнөөдөр Холимог тулааны дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Энх-Оргил, дасгалжуулагч Ж.Нарантунгалаг, чөлөөт бөхийн тамирчин, Дифлимпийн 25 дугаар олимпын мөнгөн медальт Д.Чинзориг, Дэлхийн шатрын холбооны дэд мастер, Азийн аваргын мөнгөн медальт С.Тэнүүнбуян, Шатрын спортын Азийн аваргын алт, мөнгөн медальт Г.Эрдэнэбат нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлэв.
Аймгийн ИТХ-ын 2025 оны 4 дүгээр тогтоолоор тамирчин, дасгалжуулагчдад урамшуулал олгох “Аваргууд” хөтөлбөрийг баталсан.
Тус хөтөлбөрийн хүрээнд дэлхий, тив, улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилт гаргасан дараах тамирчдыг шагнаж урамшууллаа. Тухайлбал:
-Мэргэжлийн Холимог тулааны тамирчин, дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Энх-Оргилыг Ховд аймгийн "Хүндэт иргэн" шагналаар шагнаж, 20.0 сая төгрөг,
-Б.Энх-Оргилын дасгалжуулагч Ж.Нарантунгалагт 5.0 сая төгрөг,
-Чөлөөт бөхийн тамирчин, Дифлимпийн 25 дугаар олимпын мөнгөн медальт Д.Чинзоригт 15.0 сая төгрөг,
-Дэлхийн шатрын холбооны дэд мастер, Азийн аваргын мөнгөн медальт С.Тэнүүнбуянд 5.0 сая төгрөг,
-Шатрын спортын Азийн аваргын алт, мөнгөн медальт Г.Эрдэнэбатад 5.0 сая төгрөгийн батламжийг гардуулан өгч баяр хүргэв.
Тамирчид энэ үеэр аймгийн Засаг даргын дэргэдэх спортын шигшээ багийн тамирчидтай уулзаж амжилтын түүхээсээ хуваалцлаа гэж Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.



| МУГТ Б.Энх-Оргил Ховд аймгийн "Хүндэт иргэн" болж, 20 сая төгрөгөөр шагнууллаа | ||
| Үзсэн: 392 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.