Шууд Chart

Газарзүйн багш нарын III чуулга уулзалт багийн олимпиад зохион байгуулагдаж байна

2026-01-12 08:43:09

Газарзүйн багш нарын III чуулга уулзалт багийн олимпиад зохион байгуулагдаж байна. Тус уулзалт хэлэлцүүлэгт 21 аймаг 9 дүүргийн 300 гаруй багш оролцож байна.

Үйл ажиллагааны хүрээнд шинэ сургалтын арга зүй, технологийн талаар мэдлэг солилцох, сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны шилдэг туршлагаа хуваалцах юм байна. Мөн газарзүйн шинжлэх ухааны хөгжил дэвшлийн сургалтаар газарзүйн мэргэжилтнүүдийн хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагааны боломжийг бий болгох аж.

Багш нарын мэргэжлийн ёс зүй, статусыг дээшлүүлэх, нийгэмд газарзүйн боловсролын ач холбогдлыг таниулах 3 дахь удаагийн чуулга уулзалт нь газарзүйн боловсролын чанар, үр нөлөөг дээшлүүлэх хамтын ажиллагааг бэхжүүлэх, залуу багш нарын манлайллыг дэмжих, газарзүйн боловсролыг олон нийтэд таниулах сургалтын хөтөлбөрийн шинэчлэл ба шийдэл боломжийн талаар хэлэлцэнэ.


Газарзүйн багш нарын III чуулга уулзалт багийн олимпиад зохион байгуулагдаж байна  
Үзсэн: 131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй