Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны 1, гал түймрийн 39 дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Алба хаагчид 1 иргэний аюулгүй байдлыг ханган, 2,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Гэр хорооллын айл өрхүүд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангаж, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалган, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг зөвлөж байна.
Гол, мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
| Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 39 дуудлага мэдээлэл бүртгэгджээ | ||
| Үзсэн: 137 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.