Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн /2025.01.12/ байдлаар Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд-1, Алаг-Эрдэнэ суманд-2, нийслэлийн Багануур дүүрэгт 1 нийт буюу 4 удаагиийн мөс цөмөрсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.3 хувиар өссөн үзүүлэлт юм.
Дуудлагын дагуу тухайн газар, хэлтсийн Онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, автомашинуудыг татан гаргасан бол Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэр "Хөвсгөл" нуурт өчигдөр /2025.01.11/ цөмөрсөн автомашиныг татан гаргахаар ажиллаж байна.
Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээлэээр нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-60 см нэмэгдэж, 25-130 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс 5-30 см нимгэн байна.
Иймд
- Гол мөрөн, нуурт битүү мөсөн бүрхүүл тогтсон ч нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж, мөсний даац хүн, мал болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтшиж, бэхжээгүй байгаа цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй байх.
- Цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг албаны эх сурвалжаас авах, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагах.
- Явах чиглэлийн зам маршрутыг сайтар судлах, автомашин техник хэрэгслийн бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах, өөрийн болон бусдын амь насанд хохирол учруулах алхам хийхгүй байх.
- Баталгаат зам гүүр, гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.
| Гол, нуурын мөсөнд цөмөрсөн 4 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь 3.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна | ||
| Үзсэн: 155 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.