Шууд Chart

Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ

2026-01-12 12:03:10

Онцгой байдлын ерөнхий газраас албаны хэмжээнд 2025 онд тавьсан зорилтын биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, 2026 ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилгыг тодорхойлох хүрээнд “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт”-ыг энэ сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын 100 орчим удирдах бүрэлдэхүүн хамрагдаж байгаа аж. 

Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын 2025 оны зорилт, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, бодлогын баримт бичгүүд, түүний хэрэгжилтийн талаар холбогдох удирдлагууд танилцуулсан бол Монгол Улсын Ёс зүйн хорооны ажлын албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ц.Заяхүү "Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль, тогтоомж" сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ.

Мөн тайлан, төлөвлөгөөнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх талаар анхаарах асуудал, байгууллага, албан тушаалтны гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах арга зүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж ажиллахад анхаарах асуудал сэдвийн хүрээнд тухайн байгууллагын эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд мэдээлэл өгөх юм.

 


Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ  
Үзсэн: 134 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй