Шууд Chart

Өнгөрсөн долоо хоногт 408 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ

2026-01-12 12:40:55

Өнгөрсөн долоо хоногт 408 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.  Өнгөрсөн долоо хоногт (2026.01.03-аас 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрүүдэд) 408 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Хүний амьд явах эрхийн эсрэг 3, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 142, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 12, Өмчлөх эрхийн эсрэг 145, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 3, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 82, бусад 13 хэрэг байна. 

Зөрчлийн шинжтэй 114,178 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 114,040 зөрчлийг шийдвэрлэсэн байна. Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 111,842 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 2198 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. 

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2322, Танхайрах 207, Хүний биед халдах 223, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 239, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 109,251, бусад 1798 зөрчил байна.
 

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 70 иргэнд 20.600.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 200 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Шийдвэрлэсэн хэргээс дурдвал:

Хүний амь насыг хохироож, оршуулгын нүхэнд булсан үйлдлийг илрүүлэн шүүхэд шилжүүллээ

Цагдаагийн байгууллагын алба хаагчид 2025 оны 06 дугаар сарын 02-ноос 03-ны шилжих шөнө иргэн Ө, Б нар нь Чингэлтэй дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах оршуулгын газар /70 давхар/ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас иргэн Ө нь иргэн Б-ийн цээжин тус газар нь 1 удаа хутгалж, амь насыг нь хохироож улмаар гэмт үйлдлээ нуун дарагдуулах зорилгоор амь хохирогчийг тухайн газар байсан иргэн М-ийн шарилын нүхэнд булсан үйлдлийг энэ оны 08 дугаар сард илрүүлсэн. 


Мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний амь насыг санаатай хохироосон байж болзошгүй иргэн Ө-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, хэрэгт нотолбол зохих нөхцөл байдлыг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг дуусгавар болгон хэргийг өнгөрсөн долоо хоногт Прокурорын байгууллагад шилжүүллээ.  
2025 онд цагдаагийн байгууллагаас “Хүнийг алах” 186 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.

Цагдаагийн байгууллагад 2025 онд нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 16.1 буюу 7659 хэргийг иргэд согтуугаар үйлдсэн байх тул иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.


Өнгөрсөн долоо хоногт 408 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ  
Үзсэн: 126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй