Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг ажиллуулан нэр бүхий есөн этгээдийг элсүүлж, тасралтгүй үйл ажиллагаа явуулжээ.
Дээрх этгээдүүд нь хууль бус үйл ажиллагаа явуулж олсон мөнгөөрөө өндөр үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, үл хөдлөх хөрөнгө худалдан авч, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлэн, эд мөрийн баримтаар эд хөрөнгийг хураан аваад байна.

Мөн тус этгээдүүд нь хууль бусаар олсон ашиг орлогоо нуун далдлах зорилгоор 3.1 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, зуслангийн байшин, 4000мкв2 газар, цахим тоглоомын газар худалдан авсан байж болзошгүй нь урьдчилсан байдлаар тогтоогдов.
Иймд иргэд Та бүхэн цахим мөрийтэй тоглоом тоглосноороо өөрийн эд хөрөнгө, цаг хугацаа, үнэт зүйлсээ залилагч нарт алдаж, тэдний амьдралын эх үүсвэрийг бий болгож байгаагаа ухамсарлан энэ төрлийн гэмт хэрэгт оролцохгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.
| Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчиллаа | ||
| Үзсэн: 254 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.