Шууд Chart

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Интернет банктай холбоотой залилах гэмт хэрэг гарч байна

2026-01-13 09:41:22

Сүүлийн үед иргэдийн интернет банкны эрхийг хууль бусаар олж авах, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг залилангийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна.

Тодруулбал, гэмт этгээдүүд банк, санхүүгийн байгууллагаас зээл олгоно, буцалтгүй тусламж үзүүлнэ гэх мэт худал мэдээлэл тараан, фишинг төрлийн холбоос (линк) илгээж интернет банкны нэвтрэх нэр, нууц үг, баталгаажуулах код зэрэг хувийн мэдээллийг авдаг.

Мөн “Таны интернет банкны мэдээлэл алдагдсан байна” мессеж илгээж, дараах линкээр орж “Аюулгүй байдлаа хангаж хувийн мэдээллээ яаралтай шинэчилнэ үү” гэж хууран мэхлэх замаар иргэний өөрийн гараар мэдээллээ оруулуулж, интернет банкны эрхийг нь хууль бусаар авдаг тохиолдлууд бүртгэгдэж байна.

Ийнхүү иргэдийн интернет банканд хууль бусаар нэвтэрч, дансан дахь үлдэгдлийг шилжүүлэн авах, утасны зээл, үйлчилгээний төлбөрийг нэмэгдүүлэн мөнгө завших гэмт хэрэг үйлдэгдэж байна.

Иймд иргэд та бүхэн

  • Танихгүй этгээдээс ирсэн холбоос, линк дээр дарахгүй байх
  • Интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, баталгаажуулах кодыг бусдад дамжуулахгүй байх
  • Банк, санхүүгийн байгууллагаас ирсэн мэт сэжигтэй мессеж, дуудлагыг албан ёсны сувгаар нь нягтлах

Цагдаагийн байгууллагаас иргэдийг цахим орчинд сонор сэрэмжтэй байж, өөрийн эд хөрөнгө, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалахыг анхааруулж байна.


СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Интернет банктай холбоотой залилах гэмт хэрэг гарч байна  
Үзсэн: 184 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй