Дархан-Уул аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 1207 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь 2024 онтой харьцуулбал 30 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт гарсан гэмт хэргийн 60-70 орчим хувь нь согтуугаар үйлдэгдсэн. 2025 онд аймгийн хэмжээнд 15 мянга орчим гэмт хэргийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Он гарснаар 1-р сарын 12-ний өдрийн байдлаар Залилан, хүний эрүүл мэндэд халдах, хулгайлах гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай, хоногт 40-50 орчим дуудлага бүртгэгдэж байна.
Тухайлбал хүйтний улирал эхэлсэнтэй холбоотой тээврийн хэрэгслийг халаах зорилгоор эзэнгүй орхисноор машин хулгайлах гэмт хэрэг, цахим орчинд арилжааны банкуудын нэр болон логог хуурамчаар үйлдсэн аппликейшнээс сугалаанд хожсон байна гэх мэтээр иргэдийг хууран мэхэлж тухайн иргэний банкны нэвтрэх нэр нууц дугаарыг авч залилах гэмт хэргүүд ихээхэн бүртгэгдэж байна.
Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгслийг эзэнгүй үлдээхгүй байх, камерын хяналттай бүсэд үлдээх, цахим орчинд залилан мэхлэх гэмт хэргүүдийн талаарх мэдээллийг мэргэжлийн байгууллагаас тогтмол авч урьдчилан сэргийлэхийг аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.
| Дархан-Уул аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 1207 гэмт хэрэг бүртгэгджээ | ||
| Үзсэн: 179 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.