БНХАУ-ын Лужоу хотод зохион байгуулагдсан Холимог тулааны Насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-д Монголын баг амжилттай оролцож 2 мөнгө 4 хүрэл медаль хүртлээ. Тэмцээн нэгдүгээр сарын 08-наас 11-ний өдрүүдэд Лужоугийн "Олимпын парк" ордонд явагдаж Ази тивийн 30 гаруй орны баг тамирчид холимог тулааны Модерн болон Уламжлалт гэсэн 2 төрлөөр өрсөлдсөн юм.
Монгол эх орноо төлөөлөн Азийн аваргад нийт 14 тамирчин зодоглосноос медальт байранд 6 тамирчин шалгарч 5 тамирчин шагналт тавдугаар байранд орсноор тэмцээнээ өндөрлүүлэв.

- Э.Мөнгөншагай - 96 кг / Модерн
- Э.Үнэнхүү - 120 кг / Модерн
- Н.Энхжин - 49 кг / Модерн
- А.аАдъяа - 65 кг / Модерн
- Б.Пүрэвбаатар -77 кг / Модерн
- А.Дашням - 85 КГ / Уламжлалт
Баг тамирчдыг ахлан Монголын Холимог Тулааны Холбооны ЕНБД Г.Дашдаваа болон дасгалжуулагч Г.Чулуунхуяг нар ажилласан юм. Мөн Монголын Холимог Тулааны Холбооны Шүүгчдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Олон улсын шүүгч Ч.Бат-Амгалан Азийн холимог тулааны холбооны урилгаар шүүгчээр ажилласан юм.

3 дахь удаагийн энэхүү тэмцээн нь “Аичи Нагоя-2026” Азийн зуны спортын XX дугаар наадам болон “Рияд 2026” “Азийн танхимын болон тулааны спортын VI наадам”-уудад оролцох эрхийг олгосноороо онцлогтой боллоо.




| Холимог тулааны Азийн аваргаас 6 медаль хүртлээ | ||
| Үзсэн: 160 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.