2026 оны өсвөрийн бяцхан хоккейчдын хоёр дахь буюу Монголын хоккейн холбооны 2025-2026 оны төлөвлөгөөт тэмцээн болох U-10, U-12 насны ангиллын Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн Чингэлтэй дүүргийн БТСХ-ны мөсөн талбайд өнөөдөр эхэллээ.

Тэмцээний U-10 насны ангиллын эхний тоглолт
- Чингэлтэйн баавгайнууд - ДАРХАН багуудын тоглолт 12:1-ийн харьцаагаар Чингэлтэйн баавгайнууд багийн хожлоор өндөрлөж хэсгийн эхний хожлоо авлаа.
- Хоёр дахь тоглолт Орос 3 дугаар сургууль -Багануур багуудын тоглолт 4:0-ийн харьцаагаар өндөрлөж Орос 3 дугаар сургуулийн баг хэсгийн эхний хожлоо авлаа.
U-12 насны ангиллын тоглолтоор тэмцээн үргэлжилэн явагдаж байна.
Тэмцээний зохион байгуулагчаар Монголын хоккейн холбоо, Чингэлтэй дүүргийн БТСХ,хамтран зохион байгуулагчаар Монголын өсвөрийн хоккейн холбоо, "МСТ" Хоккейн клуб тус тус зохион байгуулахаар ажиллаж байна.


| Өсвөрийн хоккейчдын U-10, U-12 насны ангиллын УАШТ өнөөдөр эхэллээ | ||
| Үзсэн: 153 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.